Tuesday, October 5, 2010

Визуал програмчлал-1 хичээлийн бие даалтын удирдамж


Визуал програмчлал-1 бие даалт

Оюутан нь тус хичээлээр нэг сэдэвтэй ажил гүйцэтгэнэ. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч явна.
Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж ӨСУС SQLSERVER 2005 хэрэгсэл дээр хэрэгжүүлсэн өгөгдлийн баазтайгаа холбон Visual Studio 2008 програмыг ашиглан нэгэн application програм бүтээх зорилготой.
Хамрах хүрээ:
- КПХ-3
- БКГХ-3
- СМЗ-3
Ерөнхий  алхам:
1.      Системийн  шинжилгээ
2.      Өгөгдлийн сан
3.      Визуал програмчлал
Гэсэн хичээлүүдэд нэг сэдэв сонгох бөгөөд уг сонгосон сэдвээрээ
a)      Системийн шинжилгээ ба зохиомжоо байгуулах
Сонгосон сэдвийн дагуу онолын болон түүнтэй холбоотой бүх талын мэдээллийг цуглуулах
b)      Өгөгдлийн сангаа зохион байгуулах
Системийн шинжилгээний дагуу тодорхойлогдсон бүх объектын холбоос болон өгөгдлийн баазаа MSSQL Server 2005 дээр байгуулна
c)      Програмчлал
Системийн шинжилгээд тодорхойлж өгсөн хэрэглэгчийн шаардлагын дагуу хэрэглэгчдэд ойлгомжтой байх програмыг програмчилж , өгөгдлийн сантайгаа холбон баазтайгаа ажиллах бүрэн бүтэн програм бий болгох
Тайлбар:
Даалгавар 1. Сэдэв сонголт
• Сэдэв сонголт
1. Байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд
- хүний нөөцийг удирдах систем
- цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд)
- хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө)
- дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем
- бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд
2. Үйлчилгээний системүүд
Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах, үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл зэрэг ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч, үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг бусад нэмэлт бүртгэлүүдийг хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг.
- Хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем
- Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт, хуваарилалт, борлуулалт)
- Ломбардын үйлчилгээний систем
- Интернэт кафений үйлчилгээний систем
- Хот хооронд / олон улсын утас захиалгын систем
- Утасны төлбөр тооцооны систем
- Эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем
- Эмийн сангийн үйлчилгээний систем
- Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем
- Хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем
- Хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем
- Илгээмжийн үйлчилгээний систем
- Үсчин / гоо сайхны үйлчилгээний систем
- Хими цэвэрлэгээний үйлчилгээний систем
- Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем
3. Захиалгын системүүд
Эдгээр төрлийн системүүдэд захиалах зүйлсийн хэмжээ хязгаарлагдмал байдгаараа онцлогтой. Үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн захиалгын бүртгэл зэрэг ордог. Системийн үндсэн гаралтанд хүлээж авсан захиалгын нэгдсэн тайлан, нэмж захиалга авч болохыг шалгах, өөрөөр хэлбэл сул, захиалгагүй зүйлийг олох зэрэг багтдаг.
- Зочид буудлын өрөө захиалгын систем
- Онгоц / галт тэрэгний тийз захиалгын систем
- Төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем
- Номын сангийн систем
Даалгавар 2: Програмын интерфэйсийг байгуулах

Бие даалтын явцыг шалгах үзлэгийн хуваарь
Үзлэг
Үзлэгийн агуулга
Хугацаа
Үзлэг I
Interface
10 сар 20
Үзлэг II
Өгөгдлийн сантай холбогдох
11 сар 3
Үзлэг III
Тайлан болон инсталл
11 сар 24
Ерөнхий үзлэг
Програмын ажиллагаа бүрэн бүтэн эсэх
12 сар 15

No comments:

Post a Comment